Life Style

Монголын 4 бөх Абу Дабид зодоглоно

Олон жүдо бөхийн холбооны Абу Дабигийн Их дуулгын сүүлийн буюу гурав дахь өдрийн барилдаанууд өнөөдөр/2021.11.28/ болно. Энэ өдөр эрэгтэйчүүдийн -90 кг, -100 кг,  +100 кг, эмэгтэйчүүдийн -78 кг, +78 кг-ын бөхчүүд барилдана.

Эрэгтэй +100 кг

  • О.Цэцэнцэнгэл эхний тойрогтоо гоц мөргөлөө. Тэрбээр дараагийн тойрогтоо Словакийн Мариус Физел, Узбекистаны Шохрух Мамарасулов нарын ялсантай нь барилдана.
  • С.Бат-Орших эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Францын Йосеф Терхектэй барилдана.

Эмэгтэй -78 кг

  • Б.Эрдэнэт-Од эхний тойрогтоо Германы Алина Бөемтэй барилдана. Хэрэв ялбал Оросын Александра Бабинцеватай учраа таарна.

Эмэгтэй +78 кг

  • А.Адъяасүрэн эхний барилдаанаа Оросын Анжела Гаспарянтай барилдана.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button