Life Style

“Торгон дээл өмссөнөөр нь хүүхдүүдийг битгий өрсөлдүүл”

Гоё дээлтэй хүүхдийг өргөмжилж, дутуугийн зовлон бүү эдлүүл хэмээн Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цахим хуудастаа бичжээ. Монголын уламжлалт баяр ёслолын өдрүүдэд сургууль, цэцэрлэгт хүүхдүүд үндэсний хувцсаараа гоёж, харин удирдлагын зүгээс хэн нь хамгийн гоё торгон дээл өмссөнөөр нь хүүхдүүдийг шагнаж, урамшуулдаг бичигдээгүй дүрэм тогтсон.

Үүнийг зарим эцэг, эхчүүд сайшаан хүлээж авч, ёс уламжлалаа бодож хүндэлдэг ч өөр нэгэн нь эрс эсэргүүцдэг. Учир нь амьдралын боломж өөр, өөр олон хүүхэд нэг ангид суралцдаг. Тэдгээрээс дээл авах, үндэсний хувцас өмсөх сонирхолтой нь байх ч авч чадахгүй, боломжгүй хүүхэд их. Тиймээс энэхүү бичигдээгүй уламжлалаа зогсоохыг боловсролын сайд уриалжээ.

Тэрбээр, цахим хуудастаа “Дээлтэй монгол нэрийн дор гоё торгон дээлтэй хүүхэд шалгаруулж өргөмжлөл өгөхөө зогсоо захирал, удирдлагуудаа. Хүүхдийг багаас нь дутуугийн зовлон эдлүүлэхээ больцгоох ёстой. Гоё дээлгүй байгаа нь хүүхдийн буруу биш” гэжээ.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button